ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН өнөр гэр бүл, хамт олон бидний эгнээнд элсэхээр сонирхож байгаа Танд баярлалаа. ЭТТ нь Монголын хамгийн том ажил олгогчдын нэг бөгөөд цалин урамшууллын хэмжээ, ажилчдын аюулгүй байдал, жендерийн бодлого зэргээрээ олон улсын төвшинд хүрсэн гэдгээрээ бид бахархдаг. ажилд шалгаруулах бүх процессын туршид бид танд явцын мэдээллийг хүргэж, сонгон шалгаруулах явцыг ил тод, ашиг сонирхлын зөрчилгүйгээр явуулах болно. Та манай аппликэйшний нотификэйшнийг бүү унтраагаарай. Танд амжилт хүсье.