• Хэрхэн сургалтад хамрагдах вэ?
    Та өөрийн сонгосон сургалтыг үзэхийн тулд бичлэг дээр байрлах гурвалжин /Play/ товчлуурыг дарна уу.
  • Сургалтын сертификатыг хаанаас авах вэ?
    Цахим сертификат олгогдох бөгөөд арав болон түүнээс дээш сургалтыг бүрэн үзэж дуусгасан тохиолдолд таны мэдээлэл автоматаар бүртгэгдэнэ. Таны бүртгэлдээ ашигласан и-мэйл хаягаар цахим сертификат хүргэгдэх болно.
  • Сертификат авахын тулд хэдэн сургалтад хамрагдсан байх ёстой вэ?
    Та сургалтын сертификатыг авахын тулд дор хаяж арван сургалтад хамрагдсан байх ёстой.
  • Сургалтын сертификатыг хэвлэмэл байдлаар авч болох уу?
    Болохгүй. ЭТТ-н зүгээс цахим сертификат л олгох бөгөөд та хэвлэн ашиглах боломжтой.
  • Сургалтыг үзэж байгаад дуусгалгүй гарсан нөхцөлд сургалтыг үзсэнд тооцогдох уу?
    Үгүй. Сургалтыг үзэж дуусгасан тохиолдолд л таны бүртгэл мэдээлэл системд орно.
  • Сургалтыг үзэж байгаад апп-аас гарсан бол эргэн ороход сургалт дахин эхлэх үү?
    Та апп-аас гарсан нөхцөлд сургалт эхнээсээ тоглогдоно.