• Хэрхэн бүртгүүлэх вэ?
    Та Дадлага цэс рүү нэвтрэн орж “Хөтөлбөрт бүртгүүлэх” товчлуур дээр дарснаар өөрийн мэдээллийг оруулах хуудас гарч ирнэ. Мэдээллийг бүрэн гүйцэд оруулсан тохиолдолд бүртгэл амжилттай баталгаажна.
  • Хөтөлбөрт бүртгүүлэхдээ анхаарах зүйлс
    Хувийн бичиг баримт болох иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, диплом, гэрчилгээ зэргийг зурган хэлбэрээр хавсаргана. Анкет бөглөхдөө крилл үсгийг ашиглах.
  • Ямар тохиолдолд таны бүртгэл илгээгдэхгүй вэ?

    Бүртгэл хэсэгт байрлах улаанаар тэмдэглэгдсэн асуулгыг бүрэн бөглөөгүй тохиолдолд.

    Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, диплом, гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтуудыг зурган хэлбэрээр хавсаргаагүй тохиолдолд.

    Анкетыг бөглөхдөө зөвхөн крилл үсгийг ашиглаагүй тохиолдолд.

  • Шалгалтыг хэрхэн өгөх вэ?
    Хөтөлбөрт бүртгүүлсэн оюутан нь дадлагын нээлттэй ажлын байрны мэдээллээс сонгон өөрийн анкетыг илгээнэ. Анкетыг илгээснээр “Шалгалт өгөх” товчлуур идэвхжиж шалгалт өгөх эрх үүсэх болно. Шалгалтын тестийг нээсэн тохиолдолд 90 минут үргэлжлээд хаагдана. Нэгэнт эхлүүлсэн бол нэг оролдлогоор бөглөж дуусгана.
  • Шалгалтыг дахин өгөх боломжтой юу?
    Нэг хөтөлбөрт дахин шалгалт өгөх боломжгүй. Ондоо хөтөлбөрт анкетаа дахин илгээж болно.