Манай дадлагажигч хөтөлбөрт хамрагдахаар сонирхож буй оюутан Танд баярлалаа. Энэхүү хөтөлбөр нь Монголын хамгийн том дадлагажигч хөтөлбөр бөгөөд бид танд эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон дэлхийн техник технологийн дэвшилтэй танилцан, онолын мэдлэгээ практик туршлагаар баяжуулах боломжийг олгох гэж буйдаа баяртай байна. Хөтөлбөрт хүсэлтээ өгсөн бүх хүний материалыг биднээс хараат бус, гэрээт байгууллагаар дамжуулан шалгаж шалгаруулах ба шалгаруулалтын явц ил тод, шударга байхыг шаардан ажиллана. Танд амжилт хүсье!