Нэвтрэх
Үйлчилгээний нөхцөл
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
• Харилцагч БИ “Эрдэнэс тавантолгой” ХК /цаашид Компани гэх/-ийн “ETT 1072” систем /цаашид систем гэх/ ашиглахдаа дараах ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ-ийг мөрдөн ажиллахыг зөвшөөрч байна.
Харилцагчид тавигдах шаардлага, эрх, үүрэг
• Харилцагч системд шаардлагатай мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд мэдээллийг алдаатай, худал оруулснаас үүдсэн хариуцлагыг өөрөө хариуцна.
• Данс нээлгэхэд өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүрт өөрчлөлт оруулж, баталгаажуулалтыг хийнэ.
• Системд нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг харилцагч дээд зэргээр хангахад анхаарах бөгөөд харилцагч өөрийн буруугаас дээрх мэдээллийг алдсанаас үүсэх хариуцлагыг Компани хүлээхгүй болно.
• Системээр дамжуулан гүйлгээ, арилжаа хийхдээ харилцагч Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон Компанийн зүгээс системийн үйл ажиллагаатай холбогдуулан баталсан дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.
• Харилцагчийн мөнгөн төлбөр тооцоо зөвхөн арилжааны банкны дансаар хийгдэх тул төлбөр тооцоо гүйцэтгэх банкинд арилжаанд оролцохоос өмнө данс нээлгэнэ.
• Харилцагч арилжааны болон гүйлгээний шимтгэл, үйлчилгээний хөлсийг саадгүй төлнө.
• Систем болон өөрийн данстай холбоотой аюулгүй байдлын зөрчлийг илрүүлсэн, эсхүл өөр хэлбэрээр сэжигтэй тохиолдол байна гэж үзвэл Компанид нэн даруй мэдэгдэх
• Харилцагч нь бүртгүүлсэн мэйл, утас зэргийн хэвийн ажиллагааг өөрөө хариуцах бөгөөд хэвийн ажиллагаатай бус байснаас шалтгаалан системээс илгээсэн мэдээлэлтэй цаг тухайд нь танилцаагүй бол холбогдон гарах хариуцлагыг өөрөө хариуцна.
• Хэрэглэгч нь бүртгүүлж, нээлгэсэн данс, түүний нэвтрэх эрхээ бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх үүрэгтэй.
Нууцлал
• Компани нь харилцагчийн мэдээллийг чандлан хадгалах бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрээр эсвэл харилцагчийн өөрийн зөвшөөрлөөр гуравдагч этгээдэд гарган өгч болно.
Системийг зогсолт, тасалдал
• Програм, техникийн хөгжүүлэлт, холбогдох төрийн байгууллагын шийдвэр, системийн хэвийн ажиллагааг хангахад оролцогч гуравдагч талын үйл ажиллагааны доголдол, хакерийн халдлага болон давагдашгүй хүчин зүйлээс шалгаалан түр хугацаагаар сүлжээ ба үйлчилгээ тасалдах боломжтой. Энэ тохиолдолд хэрэглэгчийг хамгаалах, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор платформын үйл ажиллагааг түр зогсоож, яаралтай хэвийн байдалд оруулах арга хэмжээг авах үүрэгтэй.